БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦОВ
2026-05-07
Өчигдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-ын Улсан хотод байрлах БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо”, “Гадаадын ажилтныг нэвтрүүлэх үе шат” сэдэвт сургалтад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа болон төвийн албан хаагчид хамрагдав.
БНСУ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаадаас ажиллах хүч авах үйл ажиллагааг анх 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 22 жилийн хугацаанд гадаадын нийт 17 оронтой гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хугацаанд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээ, загас агнуурын салбарт Монгол Улсаас нийт 22,694 гэрээт иргэнийг авч ажиллуулсан байна.