ТЭЖОН ХОТОД ТӨВИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-04-26
Тэжон хотын Гадаад иргэдийг дэмжих төвийн байранд 2026 оны 4 дүгээр сарын 26-ны Ням гарагт Консулын хэлтсээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд нэгдэн нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус явуулын үйлчилгээгээр 25 иргэнд төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжийг танилцуулан 8 иргэнийг сайн дурын даатгалд хамруулж, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгснөөр олгогдоогүй цалин хөлстэй холбоотой 1 өргөдлийг хүлээн авч ажиллалаа.
Явуулын үйлчилгээгээр нийт 34 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 45 иргэнд төвийн үйл ажиллагааны талаарх гарын авлага тараан ажиллав.