ТЭГҮ ХОТОД ТӨВИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАА
2026-04-26
2026 оны 02 дугаар сарын 25-ны Бямба гарагт Пусан хот дахь Консулын газартай хамтран Тэгү хот болон ойр орчмын хотуудад оршин суугаа иргэдэд нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус явуулын үйлчилгээгээр 9 иргэнд нийгмийн даатгалын талаар зөвлөгөө мэдээлэл өгснөөр Монгол Улсын нийгмийн даатгалд 2 иргэнийг хамруулж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 13 иргэнд өгч 4 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллалаа.
Явуулын үйлчилгээгээр нийт 28 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 52 иргэнд төвийн үйл ажиллагааны талаарх гарын авлага тараан ажиллав.