БНСУ-ЫН ИНЧОН ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-04-23

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Инчон хотын Намдун дүүргийн Friends зоогийн газар болон Ёнсү дүүргийн Хурд 1, 2 ,3 каргоны газруудад төвийн чиг үүрэг, үйл ажиллагаа болон хөдөлмөрийн харилцаа, Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.