БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Инчеон хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр барилгын салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
