“UVASOFA” ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-04-17
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Гёнги аймгийн Ханам хотод байрлах “Uvafurnite” компанийн “Uvasofa” тавилгын үйлдвэрийн хэлтсийн дарга Yang Tae Song болон тус үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдтэй уулзаж, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус үйлдвэрт Е-9 визээр ажиллаж буй ажилтнуудаас ажлын нөхцөл байдлын талаар танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэд ажлын байр тухтай, ажил олгогчийн талаас ямар нэгэн асуудал, бэрхшээл байхгүй талаар сэтгэгдлээ илэрхийлэв.
“Uvasofa” тавилгын үйлдвэрийн хэлтсийн дарга Yang Tae Song “Монгол хүмүүс хэл хурдан сурдаг, ажилд сайн, үнэнч ажилладаг. Соёлын хувьд ижил төстэй зүйл олон учир хамтран ажиллахад таатай байдаг” гэв.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаагаас Монгол ажилтнуудыг авч ажиллуулж, амьдрах байр, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд анхаарал тавин ажиллаж буй компанийн удирдлагуудад талархлаа илэрхийлээд цаашид монгол ажилчдыг байнга сонгож, дэмжин ажиллаж байхыг хүслээ.