ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-16
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ёжү хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын үйлчилгээний салбарт 1, үйлдвэрлэлийн салбарт 21 нийт 22 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.