“ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР БОДОХ АРГАЧЛАЛ” ЦАХИМ СУРГАЛТ, УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026-04-14
БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэддээ Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр бодох аргачлалын тухай сургалт, уулзалтыг Нийгмийн даатгалын тасгаас 2026 оны 4 дүгээр сарын 19-ний ням гарагийн 17:00 цагт цахим буюу зүүм хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Уулзалтаар:
🔹 Өндөр насны тэтгэвэр бодох аргачлалын асуудлаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгөх юм.
🌐 Сургалтад дараах холбоост бүртгүүлнэ үү https://forms.gle/8FmxZTrmshKMxxdW6
🌐 Бүртгэл хийлгэсэн утасны дугаарт зүүм сургалтын линкийг сургалтын өмнө мессэжээр илгээх болно.
📆 Сургалт эхлэх хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 19-ний ням гарагт 17:00 цаг
☎️ Лавлах утас 02-2278-8030, 02-2278-8034