사단법인 행동하는의사회 “ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭМЧ НАРЫН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ААС ГАРГАСАН СОЛОНГОС УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ СУДАЛГААНД ХАМРАГДААРАЙ
2026-04-09
Манай төв нь (사단법인 행동하는의사회) “Үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо”-той хамтран Сөүл хотын “SEOUL JUMP MEDICAL” эмнэлгийн байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй өсвөр үеийнхэн, бүртгэлтэй, бүртгэлгүй гадаад ажилчид, иргэд зэрэг хүмүүст эмчилгээний зардал болон эрүүл мэндийн үнэгүй үзлэг, эмчилгээг зохион байгуулдаг.
(사단법인 행동하는의사회) “Үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” нь Солонгост амьдрах хугацаандаа өвдөх үедээ, эмнэлэгт үйлчлүүлэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй зүйлтэй тулгарч байсан эсэх, Эрүүл амьдрахын тулд танд ямар мэдээлэл хэрэгтэй байгаа талаарх судалгааг авч байна.
Иймд иргэд та бүхэнд доорх судалгаанд хамрагдана уу.
Судалгаанд хамрагдах холбоос: https://forms.gle/z5bvTK7Pf4YzecF16