“ЭРЧҮҮДЭЭ ”ДОТРОО ХАДГАЛАХ БИШ” ЯРИЛЦАЦГААЯ СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-06
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмч Г.ГАнтулга ” Эрчүүдээ ”дотроо хадгалах биш” ярилцацгаая сэдвийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ням гарагийн 19:00 цагт зохион байгууллаа.
Сургалтаар эрчүүдэд түгээмэл тохиолддог сэтгэлзүйн асуудал болон ямар шинж тэмдгээр илэрдэг, түүнийг хэрхэн даван туулж шийдвэрлэх талаарх асуудлыг хөндсөн сургалт болж өндөрлөлөө.
Манай төвөөс цуврал хэлбэрээр зохион байгуулж буй сэтгэлзүйн цахим сургалтуудад хамрагдаж буй иргэд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгсөн та бүхэнд баярлалаа гэх сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Сургалтад нийт 22 иргэн хамрагдав.