НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-30
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгаас 2026 оны 3 сарын 29-ний ням гарагт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн төрөл ба онцлог, мөн тэтгэвэр тогтоолгох нас хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч танилцууллаа.
Сургалтад оролцсон иргэд цаашид тэтгэвэр өвлөгдөх хууль, мөнгөжүүлсэн орлого, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал, аргачлалын талаар цахим сургалт авах хүсэлтээ илэрхийллээ.
Сургалтад 8 иргэн цахимаар, 10 иргэн танхимаар нийт 18 иргэн хамрагдав.