“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭД ТУЛГАМДАЖ БУЙ СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-16
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор В.Баярмаа “Өсвөр насны хүүхдэд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагт зохион байгууллаа.
Сургалтаар өсвөр насны хүүхдэд нэн тэргүүнд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудал, онцлог, сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүдэд илрэх хам шинж тэмдгүүд зэрэг асуудлыг хөндсөн сургалт болж өнгөрлөө.
Тус сэтгэлзүйн цахим сургалтад нийт 37 иргэн хамрагдсан бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд бид бүхэнд орчин үед маш чухал, хэрэгцээтэй сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгсөн та бүхэнд баярлалаа гэх сэтгэгдлээ илэрхийлж байлаа.