СӨҮЛ ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-03-13
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа холбогдох албан хаагчдын хамт 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сөүл хотын Гадаад иргэдийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төв нь БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг орчуулгын үйлчилгээ, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар олон салбарын мэргэжилтнүүд Солонгос, Англи, Монгол, Хятад, Орос, Вьетнам, Узбекистан, Пакистан хэлээр үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг.
Мөн зөвлөгөө өгөхөөс гадна Солонгос Улсын нийгмийн тухай ойлголт олгох зорилгоор Харилцан ярианы Солонгос хэл, Компьютерын мэдлэг, Медиа боловсрол, Иргэний боловсрол,
Аюулгүй байдлын боловсрол, Нийгмийн нэгдсэн боловсрол, Цагаач иргэнд нийгэмд хурдан дасан зохицох хөтөлбөр, Соёлын түншлэл, Гадаад иргэдэд зориулсан Солонгосын соёл зэрэг сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг байна.
Уулзалтаар Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.