БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХОЛБОГДОХ УДИРДЛАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-13
2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа, Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин нар БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Олон улсын ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий газрын дарга Им Синь Мүг, Гадаад ажиллах хүчний газрын дарга
Пак Жон Үг, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд дарга Пак Мин Жон нарыг хүлээн авч уулзав.
Тус уулзалтаар БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажиллаж буй Монгол иргэдийн (E-9) эрх ашгийг хамгаалах, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, нутаг буцаж буй иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд тус байгууллагууд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөдөлмөрийн гэрээт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.