ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-12
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Инчон, Ичон болон Ёжү хот дахь сургалтын төвүүдэд очин Е-9 визээр барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын барилгын салбарт 9, үйлчилгээний салбарт 3, үйлдвэрлэлийн салбарт 15 нийт 27 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.