ГУАНЖҮ ХОТОД БАЙРЛАХ МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ БАЙРАНД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-03-02
2026 оны 02 дугаар сарын 28-ны бямба гарагт Гуанжү хотод байрлах Монгол соёлын төвийн байранд Пусан хот дахь Консулын газартай хамтран нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус явуулын үйлчилгээгээр 18 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцан, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл авч, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын мэдээлэл бүхий 20 гаруй гарын авлага тараан ажиллав.