“СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙГ ТАНИХ, УДИРДАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2026-02-09
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэлзүйн зөвлөгөө хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмч Ц.Мөнхтуул “Сэтгэл түгшилтийг таних, удирдах арга зүй” сэдвийн хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 22-ны ням гарагт 19:00 цагт
Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
Хамрах хүрээ: БНСУ-д оршин сууж буй иргэд
Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/snep2DzjZ99v3CeG7
холбоосоор бүртгүүлнэ үү.
Лавлах утас: 02-2266-9229, 02-2266-8228