ИНЧЕОН ДҮҮРЭГТ БАЙРЛАХ ЖҮАН МОНГОЛ СҮМД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-02-06
2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ням гарагт Инчеон хотын тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн Жүан Монгол сүмийн цугларалтад оролцож, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тус явуулын үйлчилгээгээр 23 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцан, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл авч, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын мэдээлэл бүхий 20 гаруй гарын авлага тараан ажиллав.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар 5 иргэнд, нийгмийн даатгалын асуудлаар 8 иргэнд биечлэн зөвлөгөө мэдээлэл өгч, 4 иргэнийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж ажиллалаа.