ЖОНЖҮ (전주) ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
2026-01-20
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс БНСУ-ын Умард Жолла мужийн Жонжү (전주) хотод зохион байгуулах ”Консулын үйлчилгээ”-нд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв хамтран оролцож, иргэд та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд:
– Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж
– Цалин хөлсний маргаан
– Ажлын байр солих тухай мэдэгдэл
– Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
– E-9 визний ангиллаас E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
☎️ Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
🗓️ Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр (Бямба гараг) 11:00-18:00 цаг
📍 Байршил: Жонжү хотын “Баян Монгол” зоогийн газар
Жонжү хот Догжин-гү Самсун 1 гил 12 전주시 덕진구 삼송1길 12