“СТРЕССЭЭ АРХИАР ТАЙЛДАГ УУ?” СЭДЭВТ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2026-01-20
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, клиник профессор Е.Елена “Стрессээ архиар тайлдаг уу?” сэдвийн хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
🗓️ Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 01-ний ням гарагт 19:00 цагт
🌐 Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🔷 Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🔷 Хамрах хүрээ: БНСУ-д оршин сууж буй иргэд
🔷 Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🌐 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/8r8JzjXNL57UKC818
холбоосоор бүртгүүлнэ үү.
☎️ Лавлах утас: 02-2266-9229, 02-2266-8228