БНСУ ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НОМЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-01-19
БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос 2026 оны 1 дүгээр сарын 17-ны бямба гарагт зохиолч Б.Ариунаагийн “Жигүүр ургуулж өгсөн тэр минь” солонгос хэл дээрх номын нээлтийн үеэр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн явуулын үйлчилгээг үзүүлж ажиллав.
Уг арга хэмжээнд нийт 27 иргэн оролцсон бөгөөд 9 иргэнд нийгмийн даатгалын хуулийн танилцуулга хийж, тэтгэврийн нас хүрэх болон хүрсэн 5 иргэний ажилласан жил, шимтгэл төлөлтийг шалгаж бусад холбогдох зөвлөгөө өгч, 17 иргэнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой тараах материал өгч мэдээллээр хангаж ажиллав.