ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-14
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ичон хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын үйлчилгээний салбарт ажиллахаар ирсэн 8 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.