БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
2026-01-14
2026 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 7.19 хувиар тогтоосон.
2026 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ:
🔹 Байгууллагын ажилтны эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн шимтгэл: 7.19% (Ажилтан, ажил олгогч тус бүр 50 хувиар төлнө.)
🔹 Урт хугацааны асаргааны даатгалын шимтгэл: 0.9448%
🔹 Гадаад иргэдийн орон нутгийн даатгалд даатгуулагчийн дундаж шимтгэл: 158,630 вон (Дундаж шимтгэл=Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 140,210 вон +урт хугацааны асаргааны даатгалын шимтгэл 18,420 вон)
Эх сурвалж: 4 төрлийн даатгалын мэдээллийн холбоог хангах төв https://www.4insure.or.kr/pbiz/main/main.do