“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭМЧ НАРЫН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ТАЙ ХАМТРАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2026-01-08
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.
Жич: Эмчийн үзлэгт 20 хүн, шинжилгээ, оношилгоонд 10 хүн тус бүрийг хамруулна.
👨‍⚕️ Эмчийн үзлэг:
✅ Дотрын ерөнхий үзлэг
✅ Чих хамар хоолой
✅ Гэмтлийн үзлэг (үзлэгээр өвдөлт намдаах тариа, физик эмчилгээг авна)
🧪 Шинжилгээ, оношилгоо:
✅ Цусны шинжилгээ
✅ Рентген
Нэмэлт үйлчилгээ: ХНХҮТ-өөс иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлнэ.
🗓️ Үзлэг, оношилгоо хийх хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
🔹 Хамрах хүрээ: Хууль бус иргэд
🔹 Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой. Тухайн өдрийн үзлэгийн тоонд багтаж амжаагүй иргэд дараа дахин зарлах үед хамрагдаж болно.
🌐 Та холбоосоор https://forms.gle/6Nnatf45VrsAd38u5 бүртгүүлнэ үү.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг 02-2266-8228, 02-2266-9229 утсаар холбогдож лавлаарай.