МОНГОЛ СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД СУРАХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-01-05
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх ажлын хүрээнд Гэр бүл, Хүүхэд, Олон соёлт гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа зохион байгуулан ажилласаар ирсэн билээ.
Манай төв нь энэ удаад “Сайн учрал” сангийн санаачилсан БНСУ дахь “제한몽골학교” Монгол сургуулийн 1-12 дугаар ангид суралцаж буй нийт 310 гаруй сурагчдад ерөнхий боловсролын шинээр хэвлэгдэн гарсан сурах бичгийг гардуулан өгөх үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаа.
“제한몽골학교” Монгол сургуулийн багш болон сурагчид маань сурах бичигтээ санаа зовохгүйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.