ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2025-12-10
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Умард Чүнчон аймгийн Жэчон хотод байрлах БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа ХАБЭАХЭГ-ын сургалтын чадамжийн төвд “Барилгын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажлын талбар дахь осол гэмтлийн төрлүүд, ослоос сэргийлэх, хамгаалах арга” сэдвээр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдав.
Сургалтын төвийн сургагч багш нар виртуал реалити (VR) ашиглан гадаад ажилчдад тохиолддог осол гэмтлийн жишээн дээр сургалтыг хийсэн нь бодит байдалд илүү ойр, үр дүнтэй боллоо.
Энэ сургалт нь хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг ээлжит сургалтын нэг бөгөөд талууд Солонгосын төвийн бүс, дагуул хотууд, Үлсан, Инчонд байрлах сургалтын чадамжийн төвүүдэд Монгол Улсын гэрээт ажилчдад аюулгүй ажиллагааны сургалт хийх, ХАБЭАХЭГ–аас зохион байгуулж буй 3-5 хоногийн аюулгүй ажиллагааны сургалтад төвийн мэргэжилтнүүдийг хамруулах, сургалт хийх эрх олгох, виртуал сургалт хийх, хөдөлмөрийн гэрээт иргэдэд төрөлх хэлээр нь сурталчлан таниулах мэдээллийн гарын авлага, видео бичлэг зэргээр хангах ажлуудыг зохион байгуулж байна.