НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ХЭРХЭН ХАМРАГДАХ ТУХАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-12-01
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгаас 2025 оны 11 сарын 30-ны ням гарагт “Нийгмийн даатгалд сайн дураар хэрхэн хамрагдах тухай” сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 30-ны ням гарагт цахим сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах, сайн дурын гэрээ байгуулах, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, тухайлан жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, 0-3 настай хүүхэдтэй эхчүүдийн хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн эдлэх хөнгөлөлт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх боломж, лавлагаа, аппликэйшн ашиглах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгч танилцууллаа.
Мөн тус сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэдээс судалгаа авсан бөгөөд судалгаанд 18 иргэн оролцсон.
Судалгаанд оролцсон иргэд цаашид дийлэнх нь мөнгөжүүлсэн орлого, тэтгэврийн данс, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал, сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх боломжийн талаар сургалт авахыг хүссэн байна.
Сургалтад нийт 7 иргэн хамрагдав.