ЧЭЖҮ ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
2025-11-29
БНСУ-ын Чэжү хотод оршин суугаа иргэд та бүхэнд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс дараах үйлчилгээг 10:00-18:00 цагийн хооронд явуулын хэлбэрээр хүргэн ажиллаж байна.
Үүнд:
– Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
– Цалин хөлсний маргаан
– Ажлын байр солих тухай мэдэгдэл
– Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
– E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө
Иймд Чэжү хотод оршин сууж буй иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.
Байршил: 제주시 중앙로 56, 우리은행 3층 (제주특별자치도 외국인 노동자지원센터)
Чэжү хот, Жунан-ро 56, “Гадаад ажилчдыг дэмжих төв”-ийн байрны 3 давхарт