Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа ч эх орондоо байгаа мэт нийгмийн даатгалын үйлчилгээ авч, сайн дурын даатгалд хамрагдаж болох тухай цахим уулзалтыг Нийгмийн даатгалын тасгаас 2025 оны 11 дүгээр сарын 30-ны ням гарагийн 17:00 цагт цахим буюу зүүм хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Уулзалтаар:

Сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах тухай

Сайн дурын даатгалын гэрээг хэрхэн байгуулах вэ?

нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа тохиолдолд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас хэрхэн чөлөөлөгдөх вэ?
зэрэг асуудлаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгөх юм.
Бүртгэл хийлгэсэн утасны дугаарт зүүм сургалтын линкийг сургалтын өмнө мессэжээр илгээх болно.
Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 30-ны ням гарагт 17:00 цаг
Лавлах утас 02-2278-8030, 02-2278-8034