Е-7-4 ВИЗ РҮҮ ШИЛЖИХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА
2025-11-18
📌Е-7-4 виз рүү шилжих, визээ сунгах, гэр бүлээ урих зорилгоор солонгос хэлний оноо шаардлагатай байгаа бол Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн урьдчилсан үнэлгээний CBT/компьютер дээр өгөх/ шалгалтын бүртгэл 2025.11.19-ний 09 цагт эхлэх гэж байна.
❗️Цаасаар авах шалгалт/PBT/-ын энэ оны ээлж нь явагдаж дууссан тул яаралтай оноо хэрэгтэй байгаа иргэд тус шалгалтад амжиж бүртгүүлэн оноогоо баталгаажуулах боломжтой юм.
Бүртгэлийн линк болон бүртгүүлэх зааврыг хавсаргав.