СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ГАНЦААРДАЛ УУ? ЭСВЭЛ СЭТГЭЛ ГУТРАЛ УУ?” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-11-17
Манай төвөөс ээлжит сэтгэл зүйн цахим сургалтыг 2025 оны 11 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг анагаах ухааны магистр, сэтгэцийн эмч, сэтгэл засалч, тархвар судлаач Б.Нацагсүрэн “Ганцаардал уу? эсвэл сэтгэл гутрал уу?” сэдвээр хийж, тус сургалтаар
Солонгос Улсад оршин суугаа иргэд ганцаардал, сэтгэл гутралтай холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонирхсон асуултад нь хариулав.
Сургалтад нийт 31 иргэн хамрагдлаа.