ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭМЧ НАРЫН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ТАЙ ХАМТРАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-11-10
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд 2025 оны 11 сарын 29-ний өдөр үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.
👨‍⚕️ Үзлэг, оношилгооны төрөл:
✅ Дотрын ерөнхий үзлэг
✅ Чих хамар хоолой
✅ Гэмтлийн үзлэг, эмчилгээ
✅ Өвдөлт намдаах эмчилгээ
✅ Цусны шинжилгээ
✅ Физик эмчилгээ
✅ Рентген
Нэмэлт үйлчилгээ: ХНХҮТ-өөс иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлнэ.
🗓 Үзлэг, оношилгоо хийх хугацаа: 2025 оны 11 сарын 29-ний өдөр
✅ Хамрах хүрээ: Визгүй иргэд
✅ Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой.
🌐 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/XpD38ZiaotVQUzPN6
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг 02-2266-8228, 002-2266-9229 утсаар холбогдож лавлаарай.