ЧОНАН ХОТОД АЖИЛЛАЖ, ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-11-05
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Чонан хотын Дуннам дүүрэгт ажиллаж, оршин сууж буй Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгалын тухай хуулийг танилцуулж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлийг нийт 18 иргэнд өгч, төрийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэлээ.
Мөн манай төвийн үйл ажиллагааг дэмжиж тус хотод ажиллаж амьдарч буй иргэдэд цахим болон танхимаар уулзалт зохион байгуулж, хамтран ажиллахаар болсон Nara Yu танд баярлалаа.