“ГАНЦААРДАЛ УУ? ЭСВЭЛ СЭТГЭЛ ГУТРАЛ УУ?” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-11-04
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, Анагаах ухааны магистр, Сэтгэцийн эмч, сэтгэл засалч, тархвар судлаач Б.Нацагсүрэн “Ганцаардал уу? эсвэл сэтгэл гутрал уу?” сэдвийн хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
🔹 Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 16-ны ням гараг 19:00 цагт
💻 Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🔹 Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🔹 Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй иргэд
🔹 Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🌐 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1fFvWvZcMfvTKOK58jmKyyCV…/edit линкээр бүртгүүлнэ үү
🔹 Лавлах утас: 02-2266-9229, 02-2266-8228