ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-30
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ичон болон Ёжү хот дахь сургалтын төвүүдэд очиж Е-9 визээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн 68 иргэн хамрагдсанаас үйлчилгээний салбарыг 6, үйлдвэрлэлийн салбарыг 62 иргэн сонгожээ.