МАМФ-2025 НААДАМД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
2025-10-20
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2025 оны 10 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд Чангвон хотод зохион байгуулагдах “MAMF-2025” Олон соёлт гадаад иргэдийн наадамд төрийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэн ажиллана.
Иргэд та бүхэн тус төвийн асраар зочилж хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл болон сэтгэл зүйн зөвлөгөөг биечлэн авах боломжтой.
Мөн уг наадамд Монгол улсаас алдарт Морин хуурын чуулга, Хэнтий, Өмнөговь, Архангай аймгийн урлаг, соёл, спортын алдартнууд болон Монголын шилдэг үйлдвэрлэгчид урилгаар оролцоно.
2025.10.26 өдөр “Миний Монгол Наадам” Үндэсний баяр наадам зохион байгуулагдах бөгөөд улс, аймгийн цолтой 64 бөх хүчийг үзэн барилдаж, гоц мэргэн сур, шагайн харваачид цэц мэргэнээ үзэх болно.
Иргэд та бүхэн гэр бүл, найз нөхдөөрөө энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Хаяг: 창원 중앙대로 용지문화공원 성산아트홀 Чангвон хот, Юүнжи мүнхуа цэцэрлэгт хүрээлэн
Дэлгэрэнгүй мэдээллийг : 02-2266-9229, 02-2266-8228