“СТРЕСС БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-10-10
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, Анагаах ухааны магистр, Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч П.Энх-Учрал нар “Стресс биед хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
🩵Сургалт зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 10 дугаар сарын 19-ний ням гараг 19:00 цагт
🩵Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🩵Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🩵Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй иргэд
🩵Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🩵Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1Z4q7zCkPzMfe0qI…/viewform… линкээр бүртгүүлнэ үү
🩵Лавлах утас: 02-2266-9229, 02-2278-8030