УРГАЦЫН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХЭВИЙН АЖИЛЛАНА
2025-10-07
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжлэх БНСУ-ын Ургацын баярын өдрүүдэд хэвийн ажиллана.
Иргэд та бүхэн тус өдрүүдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө мэдээллийг утас, цахим болон танхимаар авах боломжтой.
Мөн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах хүсэлтэй иргэдэд 10 дугаар сарын 09 болон 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд танхимаар үйлчилгээ үзүүлнэ.