“ХИНЁН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-10-05
📢 БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлэх холбоо”-той хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд 2025 оны 10 сарын 12 болон 19-ний өдөр үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.
👨‍⚕️Үзлэг, оношилгооны төрөл:
✅ Дотрын ерөнхий үзлэг
✅ Эмэгтэйчүүдийн үзлэг
✅ Нүд
✅ Чих, хамар хоолой
✅ Шүд
✅ Уламжлалт эмчилгээ
✅ Хөлийн венийн судасны өргөсөлийн үзлэг
📝 Нэмэлт үйлчилгээ: ХНХҮТ-өөс иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлнэ.
🗓 Үзлэг, оношилгоо хийх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 12 болон 19-ний өдрүүдэд
🔷 Хамрах хүрээ: Визгүй иргэд
📌 Хаяг: 서울특별시 금천구 범안로15길 14, 덕우빌딩 2층 (독산동)
🔷 Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой. Тухайн өдрийн үзлэгийн тоонд багтаж амжаагүй иргэд дараа дахин зарлах үед хамрагдаж болно.
🌐 Та холбоосоор https://forms.gle/fPhcXVPLkNtwA4ud8 бүртгүүлнэ үү.
🔷 Дэлгэрэнгүй мэдээллийг 02-2266-8228 утсаар холбогдож лавлаарай.