2025-09-24
Өнөөдөр төвийн дарга Б.Жаргалмаа Олон улсын боловсрол солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч И Жун Ёл болон тус нийгэмлэгийн судалгааны хүрээлэнгийн захирал Жан Мин Сон нартай уулзалт зохион байгуулав.
Олон улсын боловсрол солилцооны нийгэмлэг нь Америк улсад 23 Улсын их сургуультай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын бүс нутгуудад салбар кампусыг нээхээр ажиллаж байна. Мөн БНСУ-ын Жежүгийн их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Тус уулзалтаар БНСУ-д оршин сууж буй Монгол иргэдийн хүүхдүүдэд хичээлийн дараах боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол хэл, өв соёлыг хадгалан үлдэх, Монгол цэцэрлэг байгуулахад туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов.
Мөн цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг дурдав.