ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-09-18
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2025 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Инчон, Ичон болон Ёжү хот дахь сургалтын төвүүдэд очиж Е-9 визээр барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн 46 иргэн хамрагдсанаас барилгын салбарыг 2, үйлчилгээний салбарыг 3, үйлдвэрлэлийн салбарыг 41 иргэн сонгожээ.