“ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БА СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ЦАХИМ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-09-15
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалт 09 дүгээр сарын 28-ны өдөр болно.
Сургалтыг хүний их эмч бөгөөд клиник сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх Б.Ундрах “Шилжилт хөдөлгөөн ба сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвээр хийнэ.
Иймд Солонгос Улсад оршин суугаа иргэд та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл сургалтад идэвхтэй оролцоорой.
🗓 Сургалт зохион байгуулах хугацаа: 2025 оны 09 сарын 28-ны ням гарагт 19:00 цагт
🌐 Сургалт явагдах хэлбэр: Цахим /zoom/
📌 Хамрах хүрээ: БНСУ-д оршин сууж буй иргэд
✅ Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🌐 Бүртгүүлэх холбоос: Энэ холбоосоор https://forms.gle/RdB1S6dBXq7Pd5V38 ороод бүртгүүлнэ үү.
☎️ Лавлах утас: 02-2266-8228, 02-2266-9229