Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газартай хамтран 2025 оны 9 сарын 20-ны бямба гарагт Гванжу хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.
Тус явуулын үйлчилгээгээр 29 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцан, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл авч, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын мэдээлэл бүхий 80 гаруй гарын авлага тараан ажиллаа.