СӨҮЛ ХОТЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025-09-15
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн дарга С.Эрдэнэбат холбогдох албан хаагчдын хамт Сөүл хотын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хэлтсийн бүс нутгийн хамтын ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Паг Сүн Жонг /Е-9/ Гадаад ажилчдын ажлын байрыг өөрчлөх, өргөдөл гаргах хугацаа, харьяалал өөрчлүүлэх, үйлдвэр бүс нутгийн хязгаарлалт зэрэг асуудлуудад хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл өглөө.