“ОЛГОГДООГҮЙ ЦАЛИН ХӨЛСНИЙ МАРГААН, 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН БОДОХ АРГАЧЛАЛ” ЦАХИМ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-07-28
📣 БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд та бүхнийг өөрийн оршин сууж буй газраасаа цахимаар хөдөлмөрийн олгогдоогүй цалин хөлсний маргаан, 13 дахь сарын цалин хөлс бодох аргачлалын талаар зөвлөгөө, мэдээлэл авах зүүм уулзалтад оролцохыг урьж байна.
👉 Уулзалт 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ням гарагт 15 цагт эхэлнэ.
👩‍💼 Уулзалтын сэдэв: “Олгогдоогүй цалин хөлсний маргаан, 13 дахь сарын цалин хөлс бодох аргачлал”
👉 Оролцогчид: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн ажилтан нар
🛜 Сургалтын хэлбэр: (цахим/zoom)
🌐 Бүртгүүлэх арга: https://forms.gle/Vk2GajsCWFEcsF6r6 линкээр бүртгүүлнэ.
📲 Бүртгүүлсэн иргэдэд цахим сургалтын линк бүртгүүлсэн утасны дугаараар очно.
☎️ Бүртгэлтэй холбоотой лавлах утас: 02-2266-8228, 02-2266-9229