ЗАРЛАЛ
2025-07-09
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.10 дахь заалт, Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Ажил амралтын цагийн зохицуулалтын тухай” 279 дүгээр тогтоолын дагуу Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв дараах цагийн хуваариар иргэдэд үйлчилж ажиллана.
7 дугаар сарын 10-ны өдөр 10:00~17:00 цагийн хооронд танхим, цахим, утсаар;
7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд амарч;
7 дугаар сарын 13-аас 17-ны өдрүүдэд 10:00~17:00 цагийн хооронд танхим, цахим, утсаар Солонгост оршин сууж буй иргэдэд үйлчилнэ.
Мөн,
7 дугаар сарын 12-ны өдөр Бусан хотын наадамд,
7 дугаар сарын 13-ны өдөр Пажү хотын наадамд оролцогчдод тус тус явуулаар төрийн үйлчилгээг хүргэж ажиллана.
Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах иргэд баяр наадмын өдрүүдээр манай төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Та бүхэн сайхан наадаарай 🇲🇳