ЧОНАН, ХУНСОН ХОТЫН БАЯР НААДМЫН ҮЕЭР ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-07-07
Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Чүнгчонг аймгийн Хунсон, Чонан хотуудад 600 гаруй монгол иргэд сайхан наадамлалаа.
Наадмын үеэр 150 гаруй иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр үйлчлүүлж хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авав.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 7 дугаар сарын 12-ны өдөр Бусан хотод, 13-ны өдөр Пажү хотод болох баяр наадмын арга хэмжээний үеэр иргэдэд төрийн үйлчилгээг явуулаар хүргэж ажиллана.
Та бүхэн сайхан наадаарай 🇲🇳