НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-07-07
2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдэд зориулсан нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний тухай цахим уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс зохион байгууллаа.
Зүүм хэлбэрээр зохион байгуулсан уг уулзалтад 26 иргэн оролцож мэдээлэл авч, сонирхсон асуултаа асууж, санал солилцов.