“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ЭМЧ НАРЫН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ТАЙ ХАМТРАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-07-07
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Солонгосын “Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэгч эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоо зохион байгуулах гэж байна.
2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болох уг үзлэг, оношилгоонд Монглл Улсын иргэд та бүхнийг үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.
👉Үзлэг, оношилгооны төрөл:
☑️Дотрын ерөнхий үзлэг
☑️Чих, хамар хоолой
☑️Ортопедийн эмчилгээ
☑️Цусны шинжилгээ
☑️Рентген
☑️Хэт авиан оношилгоо
☑️Физик эмчилгээ
☑️Шүд
📣 Нэмэлт үйлчилгээ: ХНХҮТ-өөс иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлнэ.
📌 Үзлэг, оношилгоо хийх хугацаа: 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
(구의역 )
👉 Хамрах хүрээ: Визгүй иргэд гэр бүлийн хамт
👉 Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой. Тухайн өдрийн үзлэгийн тоонд багтаж амжаагүй иргэд дараа дахин зарлах үед хамрагдаж болно.
🌐 Та энэ холбоосоор https://forms.gle/48iVzCNaZb42WgEXA бүртгүүлнэ үү.
☎️ Үзлэг оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төвийн 02-2266-8228 утсаар холбогдож лавлаарай