ГАДААД АЖИЛЧДЫН СОЁЛЫН АЯЛАЛД ОРОЛЦООРОЙ
2025-07-07
“Солонгосын хөдөлмөр, халамжийн төв” ТББ-аас гадаад ажилчдын дунд олон талт арга хэмжээнүүд зохион байгуулдаг.
Тус байгууллага энэ жилийн төлбөргүй аяллаа зарлажээ.
Аяллын зорилго
🔵 Олон улсын гадаад ажилчдад хамтдаа хөгжилдөж, соёлын семинарт оролцох боломжийг олгох
Үндсэн мэдээлэл
🔵 Соёлын аялал, цагаачлалын талаарх мэдээлэл, зөвлөгөө, сургалт семинар
🔵 Аялал, амралт, хөгжөөнт хөтөлбөр, үдэшлэг
🔵 Оролцогчдод үнэ төлбөргүй /1 шөнө, 2 өдрийн турш хоол, байр, унааны зардлыг бүрэн даана/
Хугацаа ба байршил
🔵 Хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 1 (Баасан)-ний 09:30-аас 8 дугаар сарын 2 (Бямба)-ны 15:30 цаг хүртэл (1 шөнө, 2 өдөр)
🔵 Байршил: Кёнги муж, Ансан хот, Дэбүдо (Губонгдо)
Оролцогчид
🔵 Хууль ёсоор оршин суугаа гадаад ажилчид нийт 120 хүн (үүнээс Монгол Улсын 20 хүнийг оролцуулна)
Хөтөлбөр
🔵 Соёлын аялал: Шихваху цамхаг, Ойдо аялал, шаварт тоглох, далайн усанд орох, галын наадам, уулын алхалт
🔵 Цагаачлал, Солонгост дасан зохицох амьдралын асуудлаар сургалт, зөвлөгөө
🔵 Улс орнуудын авьяаслаг үзүүлбэр, хөгжөөнт тоглоом
🔵 Үдэшлэг: Ресторанд оройн арга хэмжээ, Галын наадам
Бүртгүүлэх
🔵Дорх мэдээллийг бичээд 010‑8935‑8849 дугаарт KakaoTalk-оор илгээнэ.
🔹Нэр (англи болон хангылаар)
🔹Төрсөн он, сар, өдөр
🔹Утасны дугаар
🔹Хүйс (эрэгтэй/эмэгтэй)
🔹Мэргэжил (эсвэл юуны ажил хийдэг вэ)
🟡 Анхааруулга
Түрүүлж бүртгүүлсэн 20 хүн л оролцох боломжтой
20 хүнээс хэтэрвэл дараагийн бүртгэлийг авах боломжгүй ажээ